2013-02-20
Шинэ өрхийн эмч

Нээрээ жирэмсний сүүлийн шинжилгээг 28 долоо хоногтойд өгөх ёстой юм байна ш дээ. Блогчин нэг ээжээсээ асууж байж л мэдлээ. Өрхийн эмч нэртэй юм нь солигдоод шинэ эмч оччихсон, юу ч мэдкүү.Яахав анх сурж байгаа болохоор тийм байх л байх гэж нэг талаас нь бодсон ч ядаж тэр ажилд авж байгаа нь сайн хэлж зааж өгмөөрийн. 2 сарын 5н 6ны үеэр байлуу даа очиж үзүүлсийн. Уг нь 1 сарын 29нд ирээрэй гээд эмч тэгсэн ч амжаагүй. Дүүрэг дээрээ эмэгтэйчүүдийнхээ эмч дээр хяналтанд байсан чинь өрх рүү шилжүүлчжээ. Уг нь дүүргийн тэр эмч их сайн л даа. Тэгээл өрх рүү очоол Орхуу гээл тэглээ. Ор л гэжийн. Залуухан эрэгтэй эмч байнаа. Тэгсэн нэг иймэрхүү юм болж байгаан.

Эмч-За ямар хэргээр явна

Би-Хяналтанд байдгийнмаа

Эмч-Аан давтан юм бол чамайг бүртгэхгүй байлгүй дээ, тэгээд яасын

Би-1сарын29нд ирэх байжгаад амжаагүй одоо иржийн

Эмч-Карт чинь чамд байдгуу?

Би-Дүүрэгт хяналтанд байсан наашаа шилжүүлсэн байна, карт энд ирсэн байх. Надад юу гэж байхав

Эмч-Аан чи хэдэн сартайн./ Хэдэн долоо хоногтойг сарын тэмдэг сүүлд хэзээ ирсэнээр нь асуугаад мэддэг биздээ эмч нар. Үгүй ядаж миний картыг харж болно доо

Би-29 долоо хоногтой

Нэг иймэрхүү юм болж байгаан, тэгснээ за юу юуг нь үздэг юм билээ ч гэх шиг. Даралт үзээд судасны цохилт үзээл болоо. Тэгэхээр нь жингээ үзүүлий гэсэн чинь өө үз үз л гэнэ. Урд нь хэдэн сартайдаа хэдэн кг байсантай нь харьцуулаад таргалалт их, бага байгааг хэлээд өгч мэдкүү.

Гэдэсий тойрог үзээд хөхний толгой шалгаад дүүргийн эмч их л юм болдог байсан даа. тэгээд Би одоо хэзээ ирэх вэ гэсэн чинь Бие чинь зүгээр байна өө нэг их ирээд байх шаардлагаүй гэнээ. /Уг нь дүүргийн эмч ирэх хугацааг яг таг хэлж өгөөд гарын үсэг зуруулдаг байсын картан дээр/.

Тэгэхээр нь жирэмсний сүүлийн шинжилгээгээ өгийшдээ ирж ядаж бичгээ авая даа гэсэн чинь/миний уур аймар хүрээд эхэлж байгаа байхгүй юу/ өө тэгвэл 2 сарын сүүлээр ирж тэрийгээ аваад дох тэмбүүгээ очиж өгөөрэй ч гэх шиг хаха ёстой яг уурандаа дэлбэрэхнээ болоол гараад явсан. Юун тэрэнтэй хэрүүл хийх, үнэхээр ой гутсаан. Сайхан сайхан эмч нарынхаа нэрийг тэнэг нэг нь ингэж гутааж явах ч гэж дээ л гэж бодогдсон. Тэгснээ гарах болсон чинь нээх лаг хүн үзчихсэн юм шиг За баярлалаа баяртай гэж байгаан. Тэр одоо дэлгүүрийн худалдагч биш дээ.
Сэтгэгдэл:


харин тийн улсын эмнэлгээр явахаар сртесстэж өгхийнмаа. Даанч явахгүй гээд яалтай ч билээ
Бичсэн: Амюлет цаг: 16:59, 2013-02-21 | Холбоос | |


Асар чухал асуудал байнадаа... Шинээр өрхийн эмч болж байгаа эмч нарыг удаан дагалдуулж сайн сургадаг систем хэрэгтэй байна даа.. Өөр ч мэдээж олон зүйл хэрэгтэй байна даа...
Бичсэн: xvv цаг: 16:24, 2013-02-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax