Төрөх газраас айж байна шүү

бичсэн: Амюлет , 2013-02-22,18:32

Сүүлийн үед хэцүү юм их сонсогддог болж дээ. Яаж зулзагаа гаргаж авна даа. Хувийн эмнэлэгт төрөх тийм боломжтой хүн биш л дээ. Судалж үзсэн өндөр санагдлаа. Заавал хувийн эмнэлэгт төрнөө гээд тэгэх юм бол боломж гаргана л даа. Яахав мэдээж орчин энэ тэр нь хамаагүй илүү байх нь тодорхой.Гэхдээ эмч нарын ур чадвар адилхан байх л гэж боджийн. Харин ч илүү их хүмүүсийг эх барьдгаараа улсын эмнэлгийн эмч нар илүү байх. Хамгийн гол нь сэтгэл нь л дутаад байдаг юм шиг байгаан.

Тэгэхээр таньдаг эмч, хахууль 2 зайлшгүй хэрэгтэйм шиг байна. Төрөх дөхөөд ирэхээрээ эгчийгээ таньдаг эмчтэйгээ уулза...

төрөл:Асуудал
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хань минь өвдөөдөө

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:46
Сүүлийн 4 хоног миний хайр хоолой нь өвдөөд халуураад л байна. Шөнөжигөө халуураад өглөө нь гайгүй болоод л ажилдаа явна. Орой нь дахиад л халуураад ирхийн. Ажил ихтэй багаа болохоор очихгүй бол болохгүй ээ гээд өөрийгөө тоохгүймаа. Үзүүлий гэхээр баахан л эм бичиж өгөх байлгүй дээ гээд л байхын.
Яамаар ч юмбдээ ханийгаа. Хоолой нь өвдөхөөрөө л халуурчихаад байдаг юм. Уг нь 2 төрлийн эм уулгаж, нэг эм цацаж байгаа ч нэмэр алгаа. Миний хань, миний ээж, миний үр өвдөж байхаар өөрөө л өвдье гэдэг бодолтой хүн дээ би.
...
төрөл:Асуудал
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Шинэ өрхийн эмч

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:45

Нээрээ жирэмсний сүүлийн шинжилгээг 28 долоо хоногтойд өгөх ёстой юм байна ш дээ. Блогчин нэг ээжээсээ асууж байж л мэдлээ. Өрхийн эмч нэртэй юм нь солигдоод шинэ эмч оччихсон, юу ч мэдкүү.Яахав анх сурж байгаа болохоор тийм байх л байх гэж нэг талаас нь бодсон ч ядаж тэр ажилд авж байгаа нь сайн хэлж зааж өгмөөрийн. 2 сарын 5н 6ны үеэр байлуу даа очиж үзүүлсийн. Уг нь 1 сарын 29нд ирээрэй гээд эмч тэгсэн ч амжаагүй. Дүүрэг дээрээ эмэгтэйчүүдийнхээ эмч дээр хяналтанд байсан чинь өрх рүү шилжүүлчжээ. Уг нь дүүргийн тэр эмч их сайн л даа. Тэгээл өрх рүү очоол Орхуу гээл тэглээ. Ор л гэжи...

төрөл:Асуудал
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Таргалалт

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:35
Жирэмсэн болоод энэ асуудлыг ч ёстой нэг мэдэрч байна аа. Ажлаасаа гарчихсан гэрт байгаа болохоор аймшигтай таргалжийнаа. Уг нь 53 байдаг байлаа гэж. Мах шөл нь таарсан гээл өөрийгөө дүгнэдэг, сайхан ч байж. Гэтэл одоо7 сартай байжээж 71 кг байх юм. Энэ ч уг нь муу даа. Хүн болгон пөөх паах гээл. Төрөх дөхөхөөр бүр их нэмдэг гэсэн. 80 болох байхдаа. Аймар байна шүү. Төрчхөөд яаж хэвийн жинтэй болно доо.
...
төрөл:Асуудал
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Санаа зовоосон асуудал

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:29
Сүүлийн 2 хоног гэдэс хатуурах нь ихсээд, хүүхдийн минь хөдөлгөөн илт багасаад /уг нь бол 10-12 байх ёстой гэдэг ч ихэнхдээ л илүү байдаг байсан юм/ тэрийгээ дагаад сэтгэл санаа тавгүйтээд үнэхээр хэцүү байлаа. 10аад хоногийн өмнө эход харуулсан зүгээр гэж байсан болохоор тэсмээр байсан ч яалт ч үгүй өнөөдөр эмнэлэг орж үзүүлээд санаа амрах шиг л боллоо.
Хажууд минь харагдахгүй гэдсэн дотор болохоор их л юм бодож санаа зовох юмдаа.Эмнэлэгт үзүүлээд дахиад л тонус гэсэн үг сонслоо. Энэ тонус гэдгийг бүрмөсөн арилгаж болдгүй л юм байх даа. Уг нь жирэмсэн гэдгээ мэдэнгүүтээ л ажлаасаа гар...
төрөл:Асуудал
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих