2013-02-20
Жирэмсэн...Өөрчлөлтүүд

Жирэмсэн болохоор биенд их өөрчлөлт гардаг юм шиг байнаа. Хүмүүс ингэлээ тэглээ гээд байхаар нь жаахан гайхаад байдаг байсан ч одоо өөр дээр ирвээ.

ХӨХ...Өчигдөр усанд орчоод толинд хараад биеэ өрчиж байсан чинь...Пөөх энэ хөхний толгой юу вэ гэмээр л тас хар болчхож. Угаасаа ингэтлээ харладаг юмуу, эсвэл минийх илүү их харлаад байгаанмуу бүү мэд. Төрний дараа зүгээр болдог болвуу болохгүй бол яанаа гээл толгой ажлаад эхэллээ.

СУГА...бас тэрүүхэндээ харалчжээ. Зунд яаж майк өмсөхийн болдоо гээл санаа зовоол эгчдээ хэлсэн чинь Ориплэймийн Интимйэт крем гээд эмэгтэйчүүдийн тос байдаг даа, Тэрийг түрхэхээр сайн цайрдгийн гэнээ. Суга юм чинь муу нөлөө юу л байв гэж дээ гээд шууд л аваад түрхээд эхэллээ.

ШӨРМӨС...Өдөр жаахан унтаж байгаад сэрээд суниасан чинь байхгүй ээ байхгүй. Баруун хөл тахимаараа шөрмөс нь татаад тэнийхгүй, хажууд илээд өгөх хүн байхгүй, муухай царайллаа. Анх удаа л ингэж шөрмөс татах гэдгийг мэдэрлээ дээ. Одоо жаахан өвдөөд жаахаан доголоод л байна.

ХОДООД...Өглөөний идсэн жаахан юмаа шингээж чаддагүй ээ. Дотор жаахан тийм. Хожуу хордлого юм биш байгаа гээд нетээс хайлаа. Даралт хэвийн байгаа болохоор үгүй л юм шиг байна. Жаахан бантан уувал гайгүй болчих байх гэж найдаад хиих гэжийнаа. Би чинь уг нь хордлого бол огт өгөөгүй юм байгаан ш дээ.

ЯЗРАЛТ...Гэж юм мэдэгдэхгүй байсан чинь гэдэс жаахан загатнахаар нь айдас хүрж байна шүү. Ямартай ч байнгын тослоод л байгаа.

ӨТГӨН...хатаад гээд хүмүүс тэгэхийн, надад огт тийм юм байдаггүй ээ. Энэ нь заавал байх ёстой биш байлгүй дээ тээ. Харин ч хааяа гэдэс жаахан гүйлгэх янзтай л байна

НОЙРГҮЙДЭЛ...гээч юм нь бас алгаа. Унтаад л байвал унтаад л байна. Хааяа хэвтэхэд эвгүй байгаа ч нойр харин сайн байнаа.

ХАВАН...харин ч нэг байнаа. Нохой хошуугаа долоо долоо хоногийн зайтай ууж байгаа боловч уугаагүй долоо хоногт илт мэдэгдэхүйц хавагнаад л байна

Зиа миний хувьд нэг иймэрхүү. Үсээ нэг будуулах юмсан гэсссссссс......
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax