2013-02-22
Төрөх газраас айж байна шүү

Сүүлийн үед хэцүү юм их сонсогддог болж дээ. Яаж зулзагаа гаргаж авна даа. Хувийн эмнэлэгт төрөх тийм боломжтой хүн биш л дээ. Судалж үзсэн өндөр санагдлаа. Заавал хувийн эмнэлэгт төрнөө гээд тэгэх юм бол боломж гаргана л даа. Яахав мэдээж орчин энэ тэр нь хамаагүй илүү байх нь тодорхой.Гэхдээ эмч нарын ур чадвар адилхан байх л гэж боджийн. Харин ч илүү их хүмүүсийг эх барьдгаараа улсын эмнэлгийн эмч нар илүү байх. Хамгийн гол нь сэтгэл нь л дутаад байдаг юм шиг байгаан.

Тэгэхээр таньдаг эмч, хахууль 2 зайлшгүй хэрэгтэйм шиг байна. Төрөх дөхөөд ирэхээрээ эгчийгээ таньдаг эмчтэйгээ уулзаарай гээд хэлчихнэ /ах, эгч 2тоо их юм даатгадаг хүн дээ/. Харин яг намайг өвдөөд очих үед тэр эмчийн ээлж биш бол яахын бол? Утсаар яривал өөрийнх нь ээлж биш байсан ч хүрээд ирэхийн бол уу. Тийм бол ч яахав болж байгаан. Тэгээд бас сувилагч нарт мөнгийг нь яаж өгдийн бол доо. За за ёстой бүү мэд дээ. Би тайван байхаа бодъё. Бусад нервтэж болох хүмүүс нь /ах эгч ээж хань/ энэ талаар бодож ярьж стресстнэ биз. Би илүү зүгээр. Би их баяндаа хахууль яриад байгаан биш ш дээ. Тэгээл өөрийнхөө болон хүүхдийнхээ эрүүл мэнд, гоо сайхан, амь нас энэ тэрийг бодсондоо л ярихаас өөр аргагүй болохым даа хөөрхий.

Оллоо.мн сайтын нэг бичлэг уншсан чинь доор нь ийм сэтгэгдэл байсан.

....Манай дvv хотын нэг төрөхт төрлөө. тэгсэн чинь сувилагч нь хvvхэд нь төрсөний дараа дvvгээс "Хvvхдээ угаалгахуу?" гэж асууж гэнэ. Тэгэхээр нь дvv "Угаалгая" гэж. Тэгсэн чинь сувилагч "1000 төгрөг шvv " гэж". Дvv ч тусгай угаалгын vйлчилгээ байдаг юм байна гэж ойлгоод "ОК" гэж. Тэгээд сувилагч дөнгөж төрсөн улаан нялзрай хvvхдийг аваад явахаар нь дагаад очсон чинь зvгээр крантны ус гоожуулж доор тосч байгаад хальт мулт угаачихаад 1000 төгрөгөө аваад халаасандаа хийчиж байна гэнэ. Уур нь хvрсэн ч дуугай тэвчээд өнгөрч... Тэгсэн чинь төрсөний дараа эхнэр хvvхдээ тасагт нь шилжvvлж өрөөнд оруулалцаж өгч байх vед нөгөө сувилагч нь манай дvvд "Эхнэр хvvхэд чинь өрөөний агаар булаалцалдсаны төлбөр 2000 төгрөг төлнө шvv" гэсэн байна. Тэгэхээр нь дvv уурлаад ...Тэгээд 2000 төг өгөхөөр яадаг юм? Агаар нь нэмэгдчих юм уу?" гэсэн чинь дуугай яваад өгсөн гэсэн. Гэтэл тэр өрөөнд эхнэрээс нь гадна нэг л эмэгтэй байсан гэсэн. Би vvнийг сонсоод ёстой ой гутсан даа....

Ийм аймар. Тэгээд тэр таньдаг эмч нь ээлжнээсээ буугаад явчхаар яанаа, хэхэ жаахан айдас байгаал байхынмаа...Гэснээс нээрээ намайг төрсний дараа гэрийнхнээс маань хүн оруулах болов уу. Хүүг /Эмч нар андуурч хэлсэн байж магадгүй, тэгэхээр охин ч байж магадгүйм чинь дахиж хүү гэхгүй ээ, болилоо/минь хамгийн түрүүлж надаас өөр манайхнаас хэн харах бол оо.  Хань эсвэл ээж. Сонголт 2.




Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax