2013-02-21
Хурдан төрмөөр байнаа
Одоо 21 цаг өнгөрч байна. Монгол ээж-ийн хэзээ төрөх вэ бичлэгийг уншаад би ч бас хэзээ төрөх бол оо гэж бодлоо. Сарын тэмдгийн хугацаагаар бол 4 сарын 29н байхаа. Эхо-д харуулахад эхлээд 4 сарын 27 гэснээ сүүлд харуулахад 4 сарын 22н гэсэн. Одоо 31н долоо хоногтой. Тэгээд анхны төрөлт болохоор хугацаагаа гүйцээдэггүй гээд байхын. Эмч нарын энэ хэлээд байгаа сар өдрүүд нь тэгж тооцсон сар өдрүүд байдын бол уу? Үнэхээр мэдэх юм байдгүй ээ. Ядаж байхад монгол ээж шиг сүүлийн сарын тэмдэгээ багцаалдаал яваад байгаа ш дээ. Болж өгвөл хурдхан л төрмөөр байхын. 36 долоо хоногтой болчоод хийсвэрээр төрвөл яадаг бол ч гэж бодохын. Даанч хүүхэд маань хэцүүддэг юм бол уу. За за ингэж хэлвэл ч хүмүүсээр загнуулна биз ээ, үгээ буцаалаа
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax