Хурдан төрмөөр байнаа

бичсэн: Амюлет , 2013-02-21,21:40
Одоо 21 цаг өнгөрч байна. Монгол ээж-ийн хэзээ төрөх вэ бичлэгийг уншаад би ч бас хэзээ төрөх бол оо гэж бодлоо. Сарын тэмдгийн хугацаагаар бол 4 сарын 29н байхаа. Эхо-д харуулахад эхлээд 4 сарын 27 гэснээ сүүлд харуулахад 4 сарын 22н гэсэн. Одоо 31н долоо хоногтой. Тэгээд анхны төрөлт болохоор хугацаагаа гүйцээдэггүй гээд байхын. Эмч нарын энэ хэлээд байгаа сар өдрүүд нь тэгж тооцсон сар өдрүүд байдын бол уу? Үнэхээр мэдэх юм байдгүй ээ. Ядаж байхад монгол ээж шиг сүүлийн сарын тэмдэгээ багцаалдаал яваад байгаа ш дээ. Болж өгвөл хурдхан л төрмөөр байхын. 36 долоо хоногтой болчоод хийс...
төрөл:Жирэмсэн
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Жирэмсэн...Өөрчлөлтүүд

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:43

Жирэмсэн болохоор биенд их өөрчлөлт гардаг юм шиг байнаа. Хүмүүс ингэлээ тэглээ гээд байхаар нь жаахан гайхаад байдаг байсан ч одоо өөр дээр ирвээ.

ХӨХ...Өчигдөр усанд орчоод толинд хараад биеэ өрчиж байсан чинь...Пөөх энэ хөхний толгой юу вэ гэмээр л тас хар болчхож. Угаасаа ингэтлээ харладаг юмуу, эсвэл минийх илүү их харлаад байгаанмуу бүү мэд. Төрний дараа зүгээр болдог болвуу болохгүй бол яанаа гээл толгой ажлаад эхэллээ.

СУГА...бас тэрүүхэндээ харалчжээ. Зунд яаж майк өмсөхийн болдоо гээл санаа зовоол эгчдээ хэлсэн чинь Ориплэймийн Интимйэт крем гээд эмэгтэйчүүдийн тос байдаг даа,...

төрөл:Жирэмсэн
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Муухай,...Бас Гоё

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:41

Жирэмсэн болохоор сайхан нь ч их, бас сул тал ч их юмаа. Эсвэл ганцхан би л ингэж хүлээж аваад байгаан бол уу. Зулзага минь гомдчих вий дээ. 

  Жирмээ байхын гоё нь

   -Гэдсэн дотор минь өдрөөс өдөрт томрох нэгэн үр байгаа гээд бодохоор гоё

   -Мөрөөдөл минь нэмэгдээд бас гоё

   -Хөдөлгөөн нь мэдэгдээд ирэхээр гоё

   -Энэ тэндээ тохой, өвдөг нь томбойгоод мэдрэгдэхээрээ эгдүүтэй, гоё

   -Гэр бүл минь шинэ гишүүнтэй болно гээд бодохоор гоё

   -Аав нь гэдэс илээд инээж байгааг нь харах гоё

   -Хүн бүрийн тавих халамж анхаарал нэмэгдээд бас гоё

   -Ямар нэр өгөхөө бодоход л гоё

Харин муухай нь

...
төрөл:Жирэмсэн
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Жирэмснээ далимдуулаад...

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:40

Жирэмсэн үеэ ашиглаад юу юу хийлээ байз. 6 долоо хоногтой байхдаа дахиж зулбахаас айгаад ажлаасаа шууд л гарчихсан. Гэлээ ч шүдний эмнэлэг гэдэг хор ихтэй байдаг шүү дээ. 

1. Жолоонд суусан юм байна. Даанч одоо болтол үнэмлэх гараагүй л байгаа. 3 сар гаргах л юм шиг байна даа

2. Энэ их инээдтэй. Үсээ хусуулсан, хэхэхэ. 10 сарын сүүлээр хусуулсан гэхээр бараг 4 сар болж байгаа юм байна. Ойролцоогоор 3-4 см ургасан гэхээр хурдан байна шүү. Миний түрхсэн юм нөлөөлснүү эсвэл хүний үс ийм хурдан ургадаг юм болов уу? Ямар ч байсан эрүүл сайхан үс ургаж байх шиг байна даа. Их л зориг шаардс...

төрөл:Жирэмсэн
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ээж муу хүн

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:38

Өдөр жаахан амсхийх санаатай орон дээрээ гараад хэвтвээ. Нойр хүрээд яг зүйрмэглэх гэж байтал хань залгаад хэлээ хазаад сэрээчдийн байна. Ярьж дуусаал утсаа тасалчаал нүдээ аниал...тэгсэн гэдсэн дотор нэг хүн тонгочоод бүүр унтуулдгүй шүү. Эхлээд жаахан ярилаа. Бүүр онгироод байх санаатай байхын /ххэ яг одоо ч гэсэн суниаж байх шиг байна/. Тэгэхээр нь жаахан чангаар "Миний зулзага одоо болноо, орой аавыгаа ирэхээр онгир" гээд хэлчихсэн чинь...огт хөдлөхөө боличдог байгаа.

 Тэгэнгүүд нэг юм огшоол ирж байгаам чинь. Одоо гомдоод, аймар гунигтай байгаа байхдаа гээд зулзагаа өрөвдөөд. Ээж му...

төрөл:Жирэмсэн
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүүхэд хөөрхөн

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:23

Гэдсэн дотор минь өдрөөс өдөрт томох нэгэн хүн бий. Ээж аавын хайртай зулзага. Одоо 28 недельтэй, яг л ид хөдөлдөг дээрээ байгаа болохоор гоё байна шүү. Нээрээ анх хүүхэд хөдлөхөөр их аз жаргалтай хэрнээ сонин мэдрэмж төрдөг юм байна лээ. Гижиг хүрээд байгаа ч юм шиг. Харин одоо бол хөдөлгөөнийг нь тоолоод л нэг л мэдэхэд гар гэдэс рүүгээ явна шүү дээ. Хүн жирэмсэн болохоор бөөн бөөн бодолтой болох юмаа, хэхэ. Урд нь бол гоё хувцас, сайхан ажил энэ тэр гээд л нэг л их материаллаг юм боддог байсан юм шиг ээ. Одоо бол нэг л их эрүүл мэнд л ярисан судалсан хүн болсон шүү дээ.

Сарын най...

төрөл:Жирэмсэн
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих