2013-02-20
Санаа зовоосон асуудал
Сүүлийн 2 хоног гэдэс хатуурах нь ихсээд, хүүхдийн минь хөдөлгөөн илт багасаад /уг нь бол 10-12 байх ёстой гэдэг ч ихэнхдээ л илүү байдаг байсан юм/ тэрийгээ дагаад сэтгэл санаа тавгүйтээд үнэхээр хэцүү байлаа. 10аад хоногийн өмнө эход харуулсан зүгээр гэж байсан болохоор тэсмээр байсан ч яалт ч үгүй өнөөдөр эмнэлэг орж үзүүлээд санаа амрах шиг л боллоо.
Хажууд минь харагдахгүй гэдсэн дотор болохоор их л юм бодож санаа зовох юмдаа.Эмнэлэгт үзүүлээд дахиад л тонус гэсэн үг сонслоо. Энэ тонус гэдгийг бүрмөсөн арилгаж болдгүй л юм байх даа. Уг нь жирэмсэн гэдгээ мэдэнгүүтээ л ажлаасаа гараад гэртээ суусан юмсан. Урд нь зулбаж байсан болохоор хаширлаад. Үр минь дээ хурдхан шиг л ээждээ гараад ирээсэй гэж бодохын, хэхэ. Тэгж хэлэхээр манай хүн цагаас нь эрт гаргаж яахнуу гээл тэгдгийн. Хүнд зөвлөгөө энэ тэр өгөөд лаг байх юм бодсон чинь үгүй юмаа. Залуухан бас шинэ ээж болох болохоор мэдэхгүй юм үнэхээр их, та нараасаа л суралцая дөө.
Энэ блог зүгээр ээж хүү 2н дурсамж байх юм шиг байна. Нээрээ миний үрийг хүү гэж хэлсэн. 2 эмч тэгсэн болохоор итгээд байгаа ч зарим нь худлаа хэлдэг гээд байхын. Хүү гэж бодоод өгөх нэрээ хүртэл бэлдээд байгаа ш дээ. Та нарынх эход харуулсан нь үнэн байсан уу? Охин байвал ч бас хөөрхөн лдөө тэ. Гэхдээ эрүүл л байвал хүү охин нь хамаа алгөө

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax