Жирэмсэн болохоор сайхан нь ч их, бас сул тал ч их юмаа. Эсвэл ганцхан би л ингэж хүлээж аваад байгаан бол уу. Зулзага минь гомдчих вий дээ.
Жирмээ байхын гоё нь
-Гэдсэн дотор минь өдрөөс өдөрт томрох нэгэн үр байгаа гээд бодохоор гоё
-Мөрөөдөл минь нэмэгдээд бас гоё
-Хөдөлгөөн нь мэдэгдээд ирэхээр гоё
-Энэ тэндээ тохой, өвдөг нь томбойгоод мэдрэгдэхээрээ эгдүүтэй, гоё
-Гэр бүл минь шинэ гишүүнтэй болно гээд бодохоор гоё
-Аав нь гэдэс илээд инээж байгааг нь харах гоё
-Хүн бүрийн тавих халамж анхаарал нэмэгдээд бас гоё
-Ямар нэр өгөхөө бодоход л гоё
Харин муухай нь
-Таргалаад, хавагнаад муухай
-Гэртээ байхаар уйтгартай муухай
-Амьсгал давчдаад их явахад муухай
-Дуртай чихрүүдээ, бас халуун ногоо, мөөгтэй хуургаа идэж чадахгүй болохоор муухай.
-Доошоо, бас дээшээ харж унтаж чадахгүй болохоор муухай
Муухай юм байгаа ч гэлээ энэ бүгд 9хэн сар үргэлжилдэг болохоор хэцүү биш юмаа. Үрээ тэврээд жаахан хөлийг нь хацартаа наагаад хэвтнэ гэхээр сайхан байнаа сайхан байна.
