Жирэмсэн болсон хүн бүр улсын эмнэлэгт заавал хяналтанд орох хэрэгтэй. Хувийн эмнэлэгт орох, тэнд төрөх боломжтой хүн байсан ч, эмнэлгийн очер дарааллаас төвөгшөөсөн ч заавал орох нь чухал шүү. Тэгсэн байхад та үнэгүй үзлэгээ хийлгэчихнэ, халамжийн мөнгөө авахад ч асуудалгүй болно. Миний хувьд хувийн эмнэлэгт давхар хяналтанд ороогүй дан ганц дүүргийнхээ эмнэлгийн хяналтанд л явдаг хүн байгаам. Сардаа нэг удаа хувийн эмнэлгийн 3D 4D гэсэн эход харуулчихдаг.
Хяналтандаа яаж орох вэ гэвэл эхлээд өрхийн эмч дээрээ очиж хяналтанд орноо. Эмч чинь чамд карт нээгээд, эх хүүхдийн ягаан ном 1200аар зараад, шинжилгээ өгөх цааснууд өгнө. Тэрийг нь аваад дүүргийнхээ эмнэлэг дээр очиж шинжилгээнүүдээ өгнө дөө. Хүмүүс их эрт очиж очерлодог юм байна лээ. Бараг 6 гэхэд эхний хүмүүс ирчихсэн л байна.
1. Цусны шинжилгээ
-Өндөгний цусны шинжилгээ / одоо ихэнхдээ авахаа болисон байна лээ/
-Элэгний үйл ажиллагаа
-Дох, Серелоги
-Биохэм
2. Шээсний шинжилгээ
3. Плюр зураг /цээжний зураг/
4. Мазок
Энэ шинжилгээнүүдээ өгсний дараа хорооныхоо дагуу харьяалагдах эмэгтэйчүүдийн эмч дээрээ цаг аваад үзүүлнэ. Өө тийн үнэ өртөг нь хамаагүй гэвэл хувийн эмнэлгүүдээр шинжилгээгээ өгчхөөд очиж болдог юм байна лээ шүү. За тэгээд жирэмсэн болсноо мэдэнгүүтээ л явж хяналтандаа ордог юм шүү дээ.
