Гэдсэн дотор минь өдрөөс өдөрт томох нэгэн хүн бий. Ээж аавын хайртай зулзага. Одоо 28 недельтэй, яг л ид хөдөлдөг дээрээ байгаа болохоор гоё байна шүү. Нээрээ анх хүүхэд хөдлөхөөр их аз жаргалтай хэрнээ сонин мэдрэмж төрдөг юм байна лээ. Гижиг хүрээд байгаа ч юм шиг. Харин одоо бол хөдөлгөөнийг нь тоолоод л нэг л мэдэхэд гар гэдэс рүүгээ явна шүү дээ. Хүн жирэмсэн болохоор бөөн бөөн бодолтой болох юмаа, хэхэ. Урд нь бол гоё хувцас, сайхан ажил энэ тэр гээд л нэг л их материаллаг юм боддог байсан юм шиг ээ. Одоо бол нэг л их эрүүл мэнд л ярисан судалсан хүн болсон шүү дээ.
Сарын найз минь ирэлгүй 4 хонож байхад тестээр үзээд өөрийгөө жирэмсэн гэдгээ мэдэж байсан юм байна. Тэгээд л бөөн баяр болсон хүн тэр оройдоо лаг удаан зөөлөн алхаж барьж маягласөөн. Тэгээд л маргаашаас нь байхгүй ээ гүйж мүйгээд. Манай хүн орой нь хэлж амжаагүй байтал тест харчихсан. /Уг нь их гоёоор хэлэх байсан байхгүй юу/ Нэг том харснаа инээд алдаад л нээх хөөрхөн тэвэрч авч үнсээд л...
Үр минь чамдаа ээж аав хоёр нь маш их хайртай
