Өнөөдөр миний хайр ажил ихтэй байгаа болохоор оройтож ирнэ. Цагаан сараас өмнө энэ ажлаа дуусгах гээд өөрийгөө ч мартах нь холгүй л ажиллаж байна даа. Өчигдөр 2 цагт ирсэн. Заримдаа санаа зовоод байх юмаа. Хайртайгаа танилцаад 3жил, хамтдаа 2 жил болохнээ. Хурдан юм шиг санагддаг ч үнэхээр хайртай гэж бодож хийсэн сонголт минь болохоор нэг ч удаа эргэлзэж байгаагүй ээ.
Хүн л юм чинь муудалцах үе бас гарнаа. Харин би ихэнхдээ дуугаа хураачихдаг. Тэр нь ч дээр байдаг юм дөө. Тэгээд уураа гарахаар ярилцахгүй бол хэрүүл гарахын нэмэр.
Ингэхэд нээрээ валентин болох дөхөж байгааг өнөөдөр л мэдлээ ш дээ. Цагаан сар гэсээр байгаад мартах шахсан байна шүү... Хайрдаа маш их хайртай шүү. Чамайгаа үнсье.
