2013-02-20
Ээж муу хүн

Өдөр жаахан амсхийх санаатай орон дээрээ гараад хэвтвээ. Нойр хүрээд яг зүйрмэглэх гэж байтал хань залгаад хэлээ хазаад сэрээчдийн байна. Ярьж дуусаал утсаа тасалчаал нүдээ аниал...тэгсэн гэдсэн дотор нэг хүн тонгочоод бүүр унтуулдгүй шүү. Эхлээд жаахан ярилаа. Бүүр онгироод байх санаатай байхын /ххэ яг одоо ч гэсэн суниаж байх шиг байна/. Тэгэхээр нь жаахан чангаар "Миний зулзага одоо болноо, орой аавыгаа ирэхээр онгир" гээд хэлчихсэн чинь...огт хөдлөхөө боличдог байгаа.

 Тэгэнгүүд нэг юм огшоол ирж байгаам чинь. Одоо гомдоод, аймар гунигтай байгаа байхдаа гээд зулзагаа өрөвдөөд. Ээж муухай юмаа гээд л бодож байгаа байхдаа гэж бодогдоод. Уйлангаа алдаад. Шууд босоод тосоо аваад гэдсээ тослоод илээд зулзагатайгаа яриад л яриадл... Тэгж байтал ашгүй дахиад хөдлөөд эхэлсэн. Тэгж л жаахан санаа амарлаа. Одоо үрээ дахиж тэгж гомдоохгүй ээ ээж нь. Ээж нь өнөөдөр их муу ээж байлаа. Аав нь сонсвол уурлах байхдаа. Хоёулаа ааваас нь тас нуунаа.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax