Жирэмсэн үеэ ашиглаад юу юу хийлээ байз. 6 долоо хоногтой байхдаа дахиж зулбахаас айгаад ажлаасаа шууд л гарчихсан. Гэлээ ч шүдний эмнэлэг гэдэг хор ихтэй байдаг шүү дээ.
1. Жолоонд суусан юм байна. Даанч одоо болтол үнэмлэх гараагүй л байгаа. 3 сар гаргах л юм шиг байна даа
2. Энэ их инээдтэй. Үсээ хусуулсан, хэхэхэ. 10 сарын сүүлээр хусуулсан гэхээр бараг 4 сар болж байгаа юм байна. Ойролцоогоор 3-4 см ургасан гэхээр хурдан байна шүү. Миний түрхсэн юм нөлөөлснүү эсвэл хүний үс ийм хурдан ургадаг юм болов уу? Ямар ч байсан эрүүл сайхан үс ургаж байх шиг байна даа. Их л зориг шаардсан юм байсан шүү, миний хувьд.
3. 2 ш хатгамал оёж авсын байна.
Зургаа эргүүлж чаддагүй ээ. Хуулахаасаа өмнө эргүүлчдэг байж.
За өөр юу хийж болох билээ дээ
