2013-02-20
Халамжийн мөнгө үү?

Жирэмсний  5-р сараас хүүхдээ төрүүлээд 5н сартай болтол нь улсаас олгох халамжийн мөнгө гэж сар бүр 40,000 төгрөг авна. Бас л их мөнгө шүү тээ? Авалгүй хуримтлуулаад байвал 400,000 төгрөг болох юмаа даа. Халамжийн мөнгөө авахдаа

1. Эмчийн тодорхойлолт / 5 сартай болонгуутаа хяналтынхаа эмчээс/

2. 2% цээж зураг

3. Өргөдөл / заавар нь хороон дээр байдйг болохоор бичгийн цаас, балаа аваад очход л болоо/

4. Дэвтрийн мөнгө 200 / Урд нь банкинд хийлгэдэг байж байгаад сүүлд болисон байна лээ/

Энийг бүрдүүлээд хорооныхоо халамжийн ажилтанд өгнө. Тэр чамайг хэзээ ирж дэвтэрээ авахыг хэлээд өгнө. Ойролцоогоор 7 хоногт л ирчихнэ. Гэхдээ утсаар нь лавлаж байгаад очсон нь дээр байдаг юм. Тэгээд дэвтээ авчихсан бол сар болгоны 15, эсвэл 25наас хойш харьяа банкнаасаа очиж авна. Халамжийн мөнгөнүүд 2 хуваагдаж ордог болохоор 15нд ороогүй байвал 25нд орох нь гэж л ойлгоно доо.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax