Муухай,...Бас Гоё

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:41

Жирэмсэн болохоор сайхан нь ч их, бас сул тал ч их юмаа. Эсвэл ганцхан би л ингэж хүлээж аваад байгаан бол уу. Зулзага минь гомдчих вий дээ. 

  Жирмээ байхын гоё нь

   -Гэдсэн дотор минь өдрөөс өдөрт томрох нэгэн үр байгаа гээд бодохоор гоё

   -Мөрөөдөл минь нэмэгдээд бас гоё

   -Хөдөлгөөн нь мэдэгдээд ирэхээр гоё

   -Энэ тэндээ тохой, өвдөг нь томбойгоод мэдрэгдэхээрээ эгдүүтэй, гоё

   -Гэр бүл минь шинэ гишүүнтэй болно гээд бодохоор гоё

   -Аав нь гэдэс илээд инээж байгааг нь харах гоё

   -Хүн бүрийн тавих халамж анхаарал нэмэгдээд бас гоё

   -Ямар нэр өгөхөө бодоход л гоё

Харин муухай нь

...
төрөл:Жирэмсэн
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Жирэмснээ далимдуулаад...

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:40

Жирэмсэн үеэ ашиглаад юу юу хийлээ байз. 6 долоо хоногтой байхдаа дахиж зулбахаас айгаад ажлаасаа шууд л гарчихсан. Гэлээ ч шүдний эмнэлэг гэдэг хор ихтэй байдаг шүү дээ. 

1. Жолоонд суусан юм байна. Даанч одоо болтол үнэмлэх гараагүй л байгаа. 3 сар гаргах л юм шиг байна даа

2. Энэ их инээдтэй. Үсээ хусуулсан, хэхэхэ. 10 сарын сүүлээр хусуулсан гэхээр бараг 4 сар болж байгаа юм байна. Ойролцоогоор 3-4 см ургасан гэхээр хурдан байна шүү. Миний түрхсэн юм нөлөөлснүү эсвэл хүний үс ийм хурдан ургадаг юм болов уу? Ямар ч байсан эрүүл сайхан үс ургаж байх шиг байна даа. Их л зориг шаардс...

төрөл:Жирэмсэн
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ээж муу хүн

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:38

Өдөр жаахан амсхийх санаатай орон дээрээ гараад хэвтвээ. Нойр хүрээд яг зүйрмэглэх гэж байтал хань залгаад хэлээ хазаад сэрээчдийн байна. Ярьж дуусаал утсаа тасалчаал нүдээ аниал...тэгсэн гэдсэн дотор нэг хүн тонгочоод бүүр унтуулдгүй шүү. Эхлээд жаахан ярилаа. Бүүр онгироод байх санаатай байхын /ххэ яг одоо ч гэсэн суниаж байх шиг байна/. Тэгэхээр нь жаахан чангаар "Миний зулзага одоо болноо, орой аавыгаа ирэхээр онгир" гээд хэлчихсэн чинь...огт хөдлөхөө боличдог байгаа.

 Тэгэнгүүд нэг юм огшоол ирж байгаам чинь. Одоо гомдоод, аймар гунигтай байгаа байхдаа гээд зулзагаа өрөвдөөд. Ээж му...

төрөл:Жирэмсэн
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Энэ нөхрийг дээ

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:37
Валентин болж байхад тарваганы боодог яриад байдгүй шүү. Гомдмоор юмаа. Энэ цагаан сараас л хамаг юм болж байгаан. Даргатайгаа золгоно гээд л явсан хүн...хммм. Жирэмсэн хүнийг ер нь ингэж гомдоож болдог юм уу. Уур хүрээд шоколад ч авсангүй. Ииииииии

төрөл:Ханьдаа
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Таргалалт

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:35
Жирэмсэн болоод энэ асуудлыг ч ёстой нэг мэдэрч байна аа. Ажлаасаа гарчихсан гэрт байгаа болохоор аймшигтай таргалжийнаа. Уг нь 53 байдаг байлаа гэж. Мах шөл нь таарсан гээл өөрийгөө дүгнэдэг, сайхан ч байж. Гэтэл одоо7 сартай байжээж 71 кг байх юм. Энэ ч уг нь муу даа. Хүн болгон пөөх паах гээл. Төрөх дөхөхөөр бүр их нэмдэг гэсэн. 80 болох байхдаа. Аймар байна шүү. Төрчхөөд яаж хэвийн жинтэй болно доо.
...
төрөл:Асуудал
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Санаад байхынмөө

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:32
Өнөөдөр миний хайр ажил ихтэй байгаа болохоор оройтож ирнэ. Цагаан сараас өмнө энэ ажлаа дуусгах гээд өөрийгөө ч мартах нь холгүй л ажиллаж байна даа. Өчигдөр 2 цагт ирсэн. Заримдаа санаа зовоод байх юмаа. Хайртайгаа танилцаад 3жил, хамтдаа 2 жил болохнээ. Хурдан юм шиг санагддаг ч үнэхээр хайртай гэж бодож хийсэн сонголт минь болохоор нэг ч удаа эргэлзэж байгаагүй ээ.
Хүн л юм чинь муудалцах үе бас гарнаа. Харин би ихэнхдээ дуугаа хураачихдаг. Тэр нь ч дээр байдаг юм дөө. Тэгээд уураа гарахаар ярилцахгүй бол хэрүүл гарахын нэмэр.
Ингэхэд нээрээ валентин болох дөхөж байгааг өнөөдөр л м...
төрөл:Ханьдаа
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих