Санаа зовоосон асуудал

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:29
Сүүлийн 2 хоног гэдэс хатуурах нь ихсээд, хүүхдийн минь хөдөлгөөн илт багасаад /уг нь бол 10-12 байх ёстой гэдэг ч ихэнхдээ л илүү байдаг байсан юм/ тэрийгээ дагаад сэтгэл санаа тавгүйтээд үнэхээр хэцүү байлаа. 10аад хоногийн өмнө эход харуулсан зүгээр гэж байсан болохоор тэсмээр байсан ч яалт ч үгүй өнөөдөр эмнэлэг орж үзүүлээд санаа амрах шиг л боллоо.
Хажууд минь харагдахгүй гэдсэн дотор болохоор их л юм бодож санаа зовох юмдаа.Эмнэлэгт үзүүлээд дахиад л тонус гэсэн үг сонслоо. Энэ тонус гэдгийг бүрмөсөн арилгаж болдгүй л юм байх даа. Уг нь жирэмсэн гэдгээ мэдэнгүүтээ л ажлаасаа гар...
төрөл:Асуудал
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Халамжийн мөнгө үү?

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:27

Жирэмсний  5-р сараас хүүхдээ төрүүлээд 5н сартай болтол нь улсаас олгох халамжийн мөнгө гэж сар бүр 40,000 төгрөг авна. Бас л их мөнгө шүү тээ? Авалгүй хуримтлуулаад байвал 400,000 төгрөг болох юмаа даа. Халамжийн мөнгөө авахдаа

1. Эмчийн тодорхойлолт / 5 сартай болонгуутаа хяналтынхаа эмчээс/

2. 2% цээж зураг

3. Өргөдөл / заавар нь хороон дээр байдйг болохоор бичгийн цаас, балаа аваад очход л болоо/

4. Дэвтрийн мөнгө 200 / Урд нь банкинд хийлгэдэг байж байгаад сүүлд болисон байна лээ/

Энийг бүрдүүлээд хорооныхоо халамжийн ажилтанд өгнө. Тэр чамайг хэзээ ирж дэвтэрээ авахыг хэлэ...
төрөл:Туслая
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүүхэд хөөрхөн

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:23

Гэдсэн дотор минь өдрөөс өдөрт томох нэгэн хүн бий. Ээж аавын хайртай зулзага. Одоо 28 недельтэй, яг л ид хөдөлдөг дээрээ байгаа болохоор гоё байна шүү. Нээрээ анх хүүхэд хөдлөхөөр их аз жаргалтай хэрнээ сонин мэдрэмж төрдөг юм байна лээ. Гижиг хүрээд байгаа ч юм шиг. Харин одоо бол хөдөлгөөнийг нь тоолоод л нэг л мэдэхэд гар гэдэс рүүгээ явна шүү дээ. Хүн жирэмсэн болохоор бөөн бөөн бодолтой болох юмаа, хэхэ. Урд нь бол гоё хувцас, сайхан ажил энэ тэр гээд л нэг л их материаллаг юм боддог байсан юм шиг ээ. Одоо бол нэг л их эрүүл мэнд л ярисан судалсан хүн болсон шүү дээ.

Сарын най...

төрөл:Жирэмсэн
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хяналтандаа заавал ороорой

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:19

Жирэмсэн болсон хүн бүр улсын эмнэлэгт заавал хяналтанд орох хэрэгтэй. Хувийн эмнэлэгт орох, тэнд төрөх боломжтой хүн байсан ч, эмнэлгийн очер дарааллаас төвөгшөөсөн ч заавал орох нь чухал шүү. Тэгсэн байхад та үнэгүй үзлэгээ хийлгэчихнэ, халамжийн мөнгөө авахад ч асуудалгүй болно. Миний хувьд хувийн эмнэлэгт давхар хяналтанд ороогүй дан ганц дүүргийнхээ эмнэлгийн хяналтанд л явдаг хүн байгаам. Сардаа нэг удаа хувийн эмнэлгийн 3D 4D гэсэн эход харуулчихдаг.

Хяналтандаа яаж орох вэ гэвэл эхлээд өрхийн эмч дээрээ очиж хяналтанд орноо. Эмч чинь чамд карт нээгээд, эх хүүхдийн ягаан ном 1200...

төрөл:Туслая
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ээжийн ажил блогийн тухайд

бичсэн: Амюлет , 2013-02-20,18:05
Зиа би нь удахгүй буюу 4 сарын дундуур амаржих нэгэн эмэгтэй бөлгөө. Өөрт дурсамжтай байлгах үүднээс, мөн зарим нэгэн хүнд хэрэгтэй мэдээллийг хүргэж асуултанд хариулт өгч чадах байх гэж бодсоны үндсэн дээр энэхүү блогоо нээн ажлуулах гэж байнаа. Би өөрөө залуу хүн, анхны хүүхдээ тээж байгаа болохоор мэдээж мэдэхгүй чадахгүй юм ч бас их байх юмаа. Бүх эхчүүддээ аз жаргал хүсье. Нэгэн зорилгоор энэхүү блогт цуглаж уулзаж, ярилцаж байхыг хүсье. Бидний зорилго Эсэн мэнд амаржиж, үр хүүхдээ эрүүл энх өсгөж хүмүүжүүлэх, Мэддэг зүйлээ мэддэгүй нэгэндээ хэлж өгөх, зааж зөвлөх. Энэ бүхэндээ БИ б...
төрөл:Туслая
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих